Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын тухай бодвол хамгийн түрүүнд өвөрмөц үсний засалт, нүүр будалт санаанд орно. Гэхдээ энэ бол бидний мэдэх Саранцацралтын зөвхөн гадаад төрх.
Харин түүнтэй уулзаж дотор хүнтэй нь танилцахаар өвөрмөц ертөнцийн хаалгыг нь тогшлоо. Урланд нь уулзахаар цаг тохирч оройн сэрүүнд төмөр торон хашаатай хоёр давхар байшингийн гадаа ирлээ. Дотогш ороод сонирхвол тэрбээр байшингийн доод давхраа урлан болгон тохижуулжээ. Байгалийн үзэсгэлэнт зураг, ажлын ширээ, бийр, будгийн тавиур гээд урлан нь цомхон хэрнээ харах бүрийд юм бүхэн нь сонирхолтой санагдана.
-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна даа?
-Саяхан Хөвсгөл далайд амраад ирсэн. Ойрын өдрүүдэд зам зуур харсан, үзсэн зүйлсээ зураад завгүй л байна.
-Ер нь таны амралт хэрхэн өнгөрдөг вэ?
-Уран бүтээлч хүний онцлог нь бидэнд ээлжийн амралт гэж байдаггүй. Тэгээд ч бидэнд амрах цаг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Ажил нь амралт ч юм шиг, бидний амьдралын хэв маяг сонин шүү дээ. Миний хувьд, амралтын өдөр гээд их унтаад байхгүй. Уран бүтээлээ хийнэ, бясалгал хийнэ, нохойнуудтайгаа цагийг өнгөрүүлдэг.
-Бясалгал хийхийн давуу тал юу вэ?
- Бид дэмий ярьж, бухимдаж, буруу хооллосноор их эрчим хүч алддаг. Харин бясалгал хийснээр алдсан эрчим хүчээ нөхөж авч болдог. Мөн ядрахгүй, сэтгэл санаа ч тогтуун байдаг юм.
-Таны хоолны цэсийг сонирхож болох уу?
-Би цагаан хоолтон биш ч эрүүл хооллохыг боддог юм. Өвлийн гурван сард хонины мах идээд бусад үед мах хэрэглэдэггүй. Байнга амьтны амь тасдаж, мах иднэ гэдэг хэцүү шүү дээ.
-Хөгжмийн тухай танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. Таны дууны жагсаалтанд Pink Floyd, The Queen гээд л байгаа байх даа.
-Мэдээж залуу байхад Pink Floyd сонсож байсан. Гэхдээ бүх хөгжмийн урсгалын эцэг бол жаз юм шүү дээ. Тэгэхээр рок ч сонсоно, жаз ч сонсоно. Хөгжим гэдэг хүний оюун санаанаас гарч байгаа учраас маш агуу, сонсох тусам бүгд сайхан санагддаг юм. Тийм болохоор би бүгдийг нь сонсдог.
-Тухайн үед алийг сонсох нь сэтгэл санааны байдлаас болдог уу?
-Бараг тийм дээ. Гэхдээ хүн өөрийн сэтгэл санаагаа удирдаж сурах нь зүйтэй. Хүн өөрөө байгалийн нэг эс нь учраас хүний сэтгэл санаа, бие махбодь сар, нарны таталт, түлхэлтээс хамаардаг. Тиймээс хүн өөрийгөө анзаарч, сонсч, мэдэрч байх хэрэгтэй. Гурван сарын турш өдөр бүр өөрийнхөө биеийн өөрчлөлт, сэтгэл хөдлөлөө залхууралгүй тэмдэглээд ав. Дараа нь түүнээсээ дүгнэлт хийж болно.
Сарын эхний мөчлөгт би эрч хүчтэй, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй юм байна. Хоёр дахь долоо хоногт нь мах бага идэж, ногоо ахиу хэрэглэх хэрэгтэй гэхчлэн өөрийгөө таних учиртай.
-Та одон орон, зурхай сонирхдог уу?
-Энэ тухай бол их урт зүйл ярьж болно. Гол нь энэ бүхэн хүний амьдрах урлагийн тухай л юм шүү дээ. Хүн нэг амьдрахдаа урлагтай амьдрах хэрэгтэй. Гэдсээ дүүртэл идээд, тэнд очиж хүнтэй маргалдаад, энд ирж бусдын мууг үзнэ гэдэг амьдрах урлаг биш.
-Хөгжмөөс та юу мэдэрдэг вэ?
-Хөгжим гэдэг бурхнаас, дээд тэнгэрээс хүн төрөлхтөнд өгсөн ариун зүйл гэж би боддог. Бидний уг мөн чанарт ямар ч хөгжим, уран зургийг хүлээж авах чадвар бий. Тиймээс би урлагийн хүн, хөгжмийн зохиолч биш учраас энэ дууг ойлгодоггүй юм гэж болохгүй. Тухайлбал, рок сонсохдоо яг чих тавиад яагаад орилоод, бахираад байгааг нь анхаарч, юу өгөх гээд байгааг нь сонсох юм бол шал өөр шүү дээ.
-Хип хоп дуу сонсож байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Хип хоп дууны үг нь надад таалагддаг юм. Хурц, тод хүнийг зоригжуулмаар, хашгируулмаар болгодог.
-Сүүлийн үед та хэний, ямар уран бүтээлийг сонирхож байна?
-Өглөө босоод л гоё санагдсанаа сонсож байна даа. Ойрын үед манай нэг лам охины бурхны магтаал, номыг аялгуунд оруулсан цомгийг их сонсож байгаа. Их гоё зөөлөн долгиолж сонсдох хэрнээ хүний сэтгэлийг хүчтэй хөгжөөх нь сайхан
. -Та ер нь хэр шүтлэгтэй вэ?
-Монгол хүн учраас буддын шашинд сүсэглэдэг. Гэхдээ Гандан гүйж ном уншуулаад, үйлдэл бүрээ шашинд даатгаад байдаггүй. Ер нь шашны утга учир, шашин хүнд яагаад хэрэгтэй юм бол, зарим нь мухраар шүтэж байхад, зарим нэг нь үзэн яддагийн учрыг олох гэж би олон жил уншиж, судалсан. Тэгээд бодтол шашин гэдэг бас л амьдрах урлагийн тухай юм билээ. Энэ зан үйлийг мөрдөж, хөгжүүлэхгүйгээр хүний амьдралыг туулна гэдэг боломжгүй.
-Шашны гүн ухааны тухайд юу гэж бодов?
-Шашны гол мөн чанар нь хүн өөрийгөө таних тухай шүү дээ. Өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж, сэтгэлээ таних хэрэгтэй. Сэтгэлээ таньвал чиний дотор сайн, муу элдвийн бодол бий. Тэр бодлыг дагаад үйл, хэрэг чинь сайн, муу байх болно. Тиймээс хүн өөрийнхөө сэтгэлийг жолоодож чадах юм бол хэдэн сая цэрэг дийлснээс ч илүү баатарлаг гавьяа байгууллаа гэсэн үг.
-Таныг манай уншигчид Төрийн соёрхолт зураач гэж мэдэхээс яг ямар бүтээлээр энэ шагналыг хүртсэнийг тэр бүр мэддэггүй байх.
-Миний 1990-ээд онд хийсэн боржин чулуун баримлууд болон уран зургууд, “Баадантай юм” үзэсгэлэнгийн бүтээлийг үнэлж, 2005 онд энэ шагналыг олгосон.
-Танд мөр холбох үе байдаг уу?
-Зургаа үргэлжлүүлж зурмаар байвч дөрвөлжин зотонд баригдаад болохоо байсан үед санаагаа үгээр хамтатган илэрхийлэх үе бий. Тийм учраас олон ч зургийнхаа тайлбарыг шүлгээр өгч байсан.
-Хувцасны загвараа өөрөө гаргадаг уу?
-Тийм ээ. Дэлгүүр явахаар шууд аваад өмсчихөөр хувцас байдаггүй юм. Тийм болохоор өөрөө янзална, заримдаа Мөнгөлдэйгээр хийлгэдэг. Би багаасаа л хар хувцас өмсдөг, хотод ганцаараа хар хэрээ шиг л нөхөр явдаг байсан.
-Жинхэнэ урлаг нийгмээс ангид, түрүүнд байх ёстой гэдэг. Таны хувьд тэр ангид ертөнцөөс энгийн нийгмийг харахад ямар санагддаг вэ?
-Өнгөц харахад энд сайн ч юм бий, саар ч юм бий. Энийг ингэж хийгээсэй гэсэн санаа ч байдаг. Гэхдээ зөвхөн уран бүтээлчид нийгмийн алдаа дутагдлыг засаж, залруулна гэвэл бүтэхгүй. Харин бидэнд нийгмээс өмнө явж, үзэгчдийг байлдан дагуулаач гэсэн бичигдээгүй хууль байдаг. Тийм болохоор хүмүүс биднийг гажиг, сонин сэтгэлгээтэй гээд янз бүрээр хэлдэг байх.
-Таны зүгээс тэр хүмүүсийг харахад ямар байна?
-Надад бол өөрсдөө гажиг юм шиг харагддаг. Өөр ертөнц, өөр бодьгалууд хэрнээ хоорондоо адилхан. Тэр нэг машин унаад явж байхад, би бас яг энэ машиныг унана гэж бодож, зүтгэдэг. Гэтэл өөрт нь түүнээс өөр машин, өөр хэрэгцээ байгааг ойлгодоггүй.
-Та их олон цэцэг тарьжээ. Байгаль эхтэй ойр байхын тулд юм болов уу гэж бодлоо.
-Тийм ээ. Ер нь ургамал тарихад яг амьтан шиг санагддаг юм. Нохой тэжээж байгаа юм шиг өөдөөс харьцана, гомдоно. Байрыг нь солиод тавьчихвал би хуучин байрандаа очмоор байна гээд унжийчих нь. Яаж ч усалж аргадаад дийлэхгүй. Заримдаа цөөн хоногоор гэрээсээ явсан хойгуур манай нөхөр цэцгээ усалсан гэдэг ч ирэхэд нэг л унжийсан, өнчирсөн харагддаг юм. Харин би орж ирээд, яасан бэ, чамайг услахгүй, тоохгүй байсан уу гээд ярихад эргээд л сэргэчихдэг. Тэгэхээр хүний ам руу хоолыг нь чихээд байдаггүй шиг, цэцгээ услахдаа эвтэйхэн байж, амьд бие шүү гэж бодож хайрлах хэрэгтэй. Гэрээ гоёх гээд тавилга шиг харьцах юм бол эд ч бас хайраар дутдаг юм.
-Зураач С.Саранцацралт ээж болоход ямар санагдаж байсан бэ?
-Зураач болно гэж бодож байснаа ээж болоод хүүхэд өсгөнө гэхээр аймаар санагдаж байсан. Одоо бол хүний дайтай болсныг нь хараад юунд нь айсан юм болдоо гэж бодогддог юм.
Кубизмыг 1907 оны үеэр үүссэн гэж үздэг.Кубизмын эхлэлд зүйрлэшгүй нөлөө үзүүлсэн хүн бол П.Сезанн юм.Уран зурагт орчин үеийн урлагын эцэг нь Сезанныг гэж үздэг үнэхээр ч тэгж үзэх үндэс бий.Тэр цэвэр уран зургийн хэллэгт анхаарч бүтээх шинэ арга барилыг эрж байсан юм. Сезанн үзэсгэлэнгээ Парист гаргасан нь ихэд шуугиан тарьжээ.Энэ үзэсгэлэнг залуу зураач Пикассо үзэж яваад өөрийн уран зургийн хэллэг болох кубизмыг бий болгох эхлэлээ тавьсан гэдэг энэ тухайгаа Сезанны нөлөө байсан гэдэгийг Пиккасо тэмдэглэн өгүүлдэг байжээ.
“Германы захирагч, гүн хүндэтгэлт, эрхэм хаан Гитлер Танаа. Та эрүүл энх байж, энх амгалан, сайн сайхан байх болтугай. Та эдүгээ арьс угсаандаа тулгуурласан өргөн дэлгэр улс байгуулахаар чармайж байгаа. Ийм учраас одоо энд ирээд буй германы экспедицийн удирдагч ноён Шеффер Түвдөөр явах замд ямар ч бэрхшээлтэй тулгараагүй (…..) Наран гэрэлт хаан Гитлер Та цаашид найрамдах гэсэн бидний итгэлийг хүлээн авна уу. Гал туулай жилийн тэргүүн сарын 18. (1939 он болно).
Хүнд бэрх ажил амьдралтай уурхайчдын дунд яг л тэдний адил амьдарч хамаг гачигдал зовлонг нь хамт хуваалцдаг байсан түүнийг уурхайчид, гэр бүлийнхэн нь чухам Есүс шиг сайн сайхан хүн гэж үнэхээр хайрлан хүндэлдэг байв. Номлогчоо болиод, уранзургийн замд хөл тавихдаа уранзураг гэдэг бол өөртөө төрсөн сэрэл сэтгэгдлээ дүрслэн буулгах учиртай болохоос аливааг яг амьд юм шиг хуулбарлан буулгах ёсгүй гэсэн, тэр үедээ сонин жигтэй, нийтээр хүлээн зөвшөөрсөн том зураач нарын араас дагаагүй, тийм замаар явжээ.
Монголчуудын асуудаг тэд монгол уу, монголоор ярьдаг уу, мал малладаг уу, айраг уудаг уу, төвд болчихсон биз дээ, хятад болчихсон биз дээ гэх олон асуултууд яг л бид баруунд ирэхээр танай монголд байшин бий юу, машин бий юу гэдэг бүдүүлэгхэн гадаадынхны асуултуудтай адил юм. 2003 онд надад удаан хугацааны хээрийн шинжилгээний ажил хийх боломж тохион нэгэнтээ монгол дахь угсаатнуудаа судлах боломж өнгөрсөнд ч чамгүй гарч байсан ирээдүйд ч гарах тул энэ удаад гадны монголчуудыг судлах хүсэл төрж Хөх нуурын монгол гэж бидний хамгийн бага мэдэх монгол угсаатнуудын нэгийг сонгон авсан билээ. Ингээд 2003-2005 оны хооронд нийт 13 орчим сар Дээд монголын малчин айлд амьдарч босон суун тэдний дунд судалгаа хийж дээрх бүдүүлэг асуултнууддаа хариу олсныгоо та бүхэнтэй хуваалцъя.

Хятадын алдарт зураач, каллиграфын нэрт мастер Ци Байшийн нөлөөгөөр хятад болон дэлхийн уран зураг дахин нэг алхмаар урагшилсан гэж урлаг судлаачид үздэг. Тэрээр өөрийн гэсэн уран зургийн хэллэгийг бий болгосон юм.
Ци Бай-ши “Хэрвээ надаас зургийн гоо сайхан юунд орших вэ гэж асуувал, зураг хэдий чинээ нимгэхэн байна төдий чинээ сайн гэж хариулах байсан” хэмээн хэлж байжээ.

Нэг удаа түүнээс Уран зураач ямар хүмүүсийг бүтээлдээ тусгах хэрэгтэй вэ? гэж асуухад тэр гудамж руу зааснаа “Тэднийг” гэж хариулжээ. Караважжио тэднийг л урландаа авчирч зотон дээрээ амьдруулдаг байв. Үүрд мөнх.
.jpg)
Тэгэхээр энэ баримал үнэхээр юу болж таарах вэ? Эротик бүтээл бол биш. Бернинийг мөн хамгийн шүтлэгтэй барималч гэж хэлэхгүй. Хэдий Пап ламын дотны найз, Католик сүмд нэр нөлөө, холбоо сүлбээ сайтай байсан ч гэлэнмаагийн дүрийг дур тавьж буй мэтээр үзүүлсэн нь бас сонин. Тэнгэрлэг хөөрлийг биеийн болон оюун санаа, сэтгэлийн хөөрөл биш гэх хүн олдохгүй байх. Сэтгэл хөөрөл мөн биед нөлөөлөхгүй гэх ч хүн байхгүй. Жиан Лоренцо Бернини (1598-1680) энэ бүгдийг маш сайн мэддэг байлаа. Хүсэл тачаал бол түүний урлагийн цөм байжээ. Тачаал, амьдралын эрч хүч л түүний баримлуудыг амьдруулдаг юм. Бернинигээс өмнө гантигийг ийм тачаангуй болгож чадсан нь үгүй.
Ингэхдээ хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн баримт, тэмдэглэлтэй танилцаж, бүтээлийн санаагаа олох нь бий. Жишээлбэл, “Тээш”- ний санааг тэндээс авсан. Багласан хувцас, эд зүйлсийг бид тээш гэж ойлгодог. Гэтэл хараа хяналтгүй, гудамжны хүүхдүүд алга болсон тохиолдол маш олон. Хамт байдаг хүүхдүүдээс нь асуухаар “Мэдэхгүй, хамгийн сүүлд тэгэхэд уулзсан. Урагшаа явсан гэсэн” гэх хариулт өгдөг. Тэр хүүхдүүд хаачив? Хүний наймаа, гэмт хэргийн золиос болсон тэд ачаа бараа, тээш мэт болжээ гэсэн санаа. Түүнчлэн эцэг эхтэй, гэр оронтой ч хайр халамж, халуун дулаан уур амьсгал мэдрэлгүй өсөж буй олон хүүхэд байна. Аав нь, ээж нь, эсвэл хоёулаа байр, машины мөнгө олохын тулд гадаад руу ажиллахаар явдаг.
“Ганцаардал шиг үнэнч нөхөр хаана ч байхгүй. Бид олон хүнээр тойрон хүрээлүүлсэн үедээ ч зүрхнийхээ гүн дэх бяцхан өрөөнд сууж байдаг” хэмээн Америкийн яруу найрагч Хэнри Дэвид Торо хэлсэн. Хэрвээ тийм бол ганцаардлаас айж, зугтана гэдэг үнэндээ өөрөөсөө холдохын нэр мэт. Тэгвэл зураач Ж.Анунаран энэ сарын 3-9-ны хооронд дэлгэсэн “Бүү ай” үзэсгэлэнгээрээ мөн чанараа таниж, жинхэнэ “би”-тэйгээ нүүр тулахаас бүү ай хэмээн тунхаглажээ. Эхийн хэвлий дэх ураг, эхоны бичлэг, аавын хайчилсан үнэг...Тэрбээр эдгээр бүтээлээрээ дамжуулан хүнийг эхийн хэвлийд байхаас эхлээд газар, тэнгэрт уусан алга болох хүртэл жинхэнэ мөн чанар нь зүүдээр дамжин ирдэг гэдгийг илэрхийлсэн юм. Гэхдээ түүний бүтээлийг зөвхөн үүгээр хязгаарлалгүй, хэн ч гэсэн өөрийнхөөрөө тайлж уншиж болно. Учир нь урлагийн салшгүй нэг хэсэг нь үзэгч, хүртэгч билээ.
-Хөгжмийн зохиолч, яруу найрагч бол төрдөг юм. Үүнтэй адил шог зураачийг сургаж болдоггүй, энэ бол төрмөл авьяас гэж би боддог. Учир нь хошигнож зурахад нарийн ухаан, торгон мэдрэмж хэрэгтэй. Ихэнх хүн улс төрийн шог зургаар л энэхүү урлагийг хязгаарлаад байх шиг ээ. Улс төр, нийгэм, цаг үе, цагаан, хөрөг гээд дотроо уг нь олон төрөлтэй. Мөн барууны хэвлэлүүдэд тоймчийн шог зураг гэж бий. Улс төр, нийгмийн үйл явдлыг тоймлон шог хошноор зурдаг нь тэр. Шог зураг Пулитцерийн шагналын нэг төрөлд багтдаг нь ямар чухал салбар гэдгийг харуулж буй.